ЦЕГ: “Зуны зугаа“ шоуны үеэр 35 дуудлага бүртгэгдсэн. Энэ хүрээнд хутга 10-ыг, зодооны хэрэгсэл хоёрыг хурааж авсан

2025 оны 6 сарын 02

Arslan.mn

Цагдаагийн байгууллагаас өнөөдөр /2025.06.02/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн С.Баярбилэг"Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулсан "Зуны зугаа" шоу тоглолтыг зохион байгуулагч, тухайн тоглолтын үеэр аюулгүй байдлыг ханган ажиллах харуул хамгаалалтын байгууллага мөн тухайн тоглолтын үеэр худалдан борлуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудад албан шаардлага хүргүүлсэн.

Тоглолтын үйл ажиллагаанд цагдаагийн 140 алба хаагч хяналт тавьж ажилласан.

Энэ явцад 10 хутга, зодооны хэрэгсэл хоёр, алдаж гээгдсэн 18 эд зүйлийг олж тогтоож, өгсөн.

Мөн насанд хүрээгүй хүүхэд архи согтууруулах ундаа ууж, хэрэглэн төөрсөн 22 иргэнийг ар гэрт нь хүлээлгэн өгсөн байна.

Тухайн тоглолтын үеэр эрүүл мэндэд хохирол учирсан гурван хүн эмнэлгийн тусламж авч, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг олж тогтоосон.

Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна." гэв.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
663778
1 эможи

keyboard_arrow_up