Х.Нямбаатар: Явган хүний хуучирсан зам, эмтэрсэн бродюрийг солих ажил үргэлжилнэ

2025 оны 5 сарын 29

Arslan.mn

Энэ жил Дарь-Эх орчмын авто замыг засварлах бол хуучирсан явган хүний зам, эмтэрсэн бродюр шинэчлэх солих ажил үргэлжлэх юм байна.

Энэ талаар Хотын дарга Х.Нямбаатар " Доорх зурагт Дарь эхийн зам ус тогтсон, явган зам шинэчлэх шаардлагатай, бродюр солих шаардлагатай харагдаж байна.

2024 оны 6 сараас эхлэн УБ хотын явган замыг шинэчлэх засварлах ажлын тэндэрүүдийг зарлаж ирсэн. Өнөөдрийг хүртэл 11 удаа зарлаад тендерт оролцох ААН байхгүй ажлууд ч байна.

Дарь эхийн замын ус зайлуулах хоолойг өргөтгөж шинэчлэх ажил хийгдэж байна. Явган зам, бродюрын ажлын тендерт шалгарсан монгол компани ажлаа хийж байхад нэг дөвчигнөсөн нөхөр очиж ажилчдын амруу микрофон гозолжуулж айлгаж ичээгээд явж байх юм. Тэр ажил авсан ААН гаднын ажилчнаар ажлаа хийлгэж байгаа юм байна. Ажиллах хүн олдохгүй аргаа бараад гаднын хүн ажиллуулж байгаа байлгүй. Гэтэл Нямбаатар чи Хятадуудад ажил өглөө гээд орилж байх юм.

Хуучирсан явган зам, эмтэрсэн бродюр шинэчлэх солих ажил үргэлжилнэ. Энэ жил УБ хотод нийт 15 байршилд 186.839 м2 явган замыг шинэчилнэ.

Таван шараас офицеруудын ордон хүртэл, Бага тойруу, Их тойруу, Дөлгөөн нуураас Зайсангийн гүүр хүртэл, 4р дэлгүүрээс Маршлын гүүр хүртэл 2 талдаа манай цаг уур нөхцөлд таарсан хийцлэлтэй, хальтардаггүй жигд боржин чулуун замтай болно.

Энхтайваны өргөн чөлөө дагуух хуучирсан өнгөт хавтангуудыг шинэчилж, ус тогтдог хэсгүүдийг тэгшилж засна." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
663719
0 эможи

keyboard_arrow_up