СХД-ийн 8 дугаар хороонд баригдсан “Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор“ ашиглалтад орно
2025 оны 5 сарын 26
Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар СХД-ийн 8 дугаар хороонд 280 хүүхдийн суудалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барьж байна. Өнөөдрийн байдлаар барилга угсралтын ажил 88 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Тус цогцолборын барилга нь 36м х 36м хэмжээтэй, хоёр давхар бөгөөд спорт заалтай байхаар төлөвлөсөн. Дотор засал, гадна тохижилтын ажлууд үргэлжилж байна. Тус цогцолборыг энэ оны 9 дүгээр сард ашиглалтад оруулахаар “ЖИ ЭН ЗЭТ ЭФ ИКС” ХХК ажиллаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









663637
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс