“Өргөө” кино театрын хойд уулзвараас Зурагт хүртэлх замыг маргааш 22:00 цагаас хаана
2025 оны 5 сарын 26
Баянгол дүүргийн 11, 22, 23, 34 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Өргөө” кино театрын хойд уулзвараас Зурагтын зам хүртэлх 1.6 км урт авто замын засвар, шинэчлэлтийн ажлыг эхлүүлээд байна. Уг авто замын нэгдүгээр хэсгийн ажил болох 620 метр авто замыг хааж, шинэчилнэ.
Тодруулбал, “Өргөө” кино театрын хойд уулзвараас Зурагтын зам хүртэлх замыг тавдугаар сарын 27-ны оройн 22:00 цагаас хааж, тавдугаар сарын 29-ний өглөөний 06:00 цагт нээнэ. Замыг хаах хугацаанд авто замын зорчих хэсгийн тэгшилгээний үе, асфальтбетон хучилт, тэмдэглэгээний ажлыг хийнэ.
Иймээс иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









663631
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс