Нисэх, Яармагийн чиглэлийн замын ачаалал нэмэгдсэн тул өөр замыг сонгож зорчихыг ТЦА-аас анхаарууллаа
2025 оны 5 сарын 25
Монгол Улсад гадаадын өндөр дээд хэмжээний зочин, төлөөлөгчдийн айлчлал хийгдэж байгаатай холбогдуулан энэ оны 05 дүгээр сарын 25-28-ны өдрүүдэд Хан-Уул, Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн нутаг Их Монголын гудамж, Олимпийн гудамж, Энхтайны өргөн чөлөө, Наадамчдын гудамж, Чингисийн өргөн чөлөө, Гэндэнгийн гудамж зэрэг гудамж замуудын хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлаж хамгаалалт, зохицуулалт хийгдэнэ.
Иргэд та бүхэн цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлж, бусдад хүндэтгэлтэй хандан, замын хөдөлгөөний дүрмийг баримталж, хөдөлгөөнд соёлтой оролцоно уу

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









663616
0 эможи
Зочин
2025-05-25 21:29
өөр замтай ч юм шиг өөр ямар замыг сонгодогийн
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс