2025 оны эхний дөрвөн сард нийслэлийн нийтийн тээврийн орлого ₮14 тэрбум төгрөгөөр өслөө

2025 оны 5 сарын 23

Arslan.mn

Нийслэл хотын нийтийн тээврийн салбарын орлого өмнөх жилтэй харьцуулахад өсжээ.

Өнгөрсөн оны эхний дөрвөн сарын байдлаар нийтийн тээврийн автобусаар зорчилтын тоо 47,115,318 байсан бол энэ оны эхний дөрвөн сарын байдлаар нийт зорчилт 52,849,372 болж, нийтийн тээврээр зорчигчид 5,734,054-өөр нэмэгдсэн байна.

Нийтийн тээврийн нийт зорчилтын орлого 2024 оны эхний дөрвөн сарын байдлаар 10.1 тэрбум төгрөг байсан бол 2025 оны эхний дөрвөн сарын байдлаар 24 тэрбум гаруй төгрөг бүрдсэн үзүүлэлттэй байна.

Ингэснээр дөрвөн сарын хугацаанд гэхэд нийтийн тээврийн зорчилтын нийт орлого 14 тэрбум төгрөгөөр өссөн гэж НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээлэв.

Харин “Улаанбаатар смарт карт”-аас төвлөрөх орлого 2024 оны эхний дөрвөн сарын байдлаар 10.1 тэрбум төгрөг байсан бол 2025 оны эхний дөрвөн сарын байдлаар уг орлого 12.8 тэрбум төгрөг болж, нийт 2.7 тэрбум төгрөгөөр өсжээ.

Нийслэл “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн 24 хувийг эзэмшиж байсан бол тавдугаар сарын 16-ны өдөр БНСУ-ын “Ти мони” ХК-тай хэлэлцээр хийж, 55 хувийн хувьцааг шилжүүлэн авч, хотын нийтийн тээврийн орлого, зохицуулалтыг хянаж эхэлсэн байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
663592
0 эможи

keyboard_arrow_up