Ц.Баттөр: СХД-т үүсмэл хогийн цэгүүдэд хяналтын камер ажиллаж эхэллээ

2025 оны 5 сарын 15

Arslan.mn

СХД-т хоёр өдрийн хугацаанд 45 үүсмэл хогийн цэгийн 380 гаруй тонн хог хаягдлыг цэвэрлээд байсан. Тэгвэл тус үүсмэл хогийн цэгүүдэд хяналтын камерууд ажиллаж эхэлжээ.

Энэ талаар тус дүүргийн Засаг дарга Ц.Баттөр  "Улаанчулуутын хогийн цэгийн хашааны гадна иргэн, аж ахуйн нэгжүүд зөвшөөрөлгүйгээр хог хаяж зөрчил үйлддэгээс болж нийт 13 хорооны 45 байршилд үүсмэл хогийн цэг үүсээд буй. Тиймээс дээрх байршлуудад бид хяналтын камерын цэгүүдийг ажиллуулж эхлээд байна. Хяналтын камер 24 цагаар ажиллах бөгөөд хяналтын камерын дуу, дүрсний бичлэгийг цуглуулж зөрчил гаргаж буй иргэн, хуулийн этгээдэд холбогдох арга хэмжээг авна.

Хавар бүтээн байгуулалтын улирал эхэлсэнтэй холбоотойгоор барилгын болон ахуйн хог хаягдлыг машинаар зөөвөрлөн хаяж буй зөрчилж нэмэгдэж байна. Нэг хэсэг нь амьдарч байгаа хороо, дүүргээ цэвэр, цэмцгэр байлгаж амьдрах орчноо сайжруулах гээд байдаг. Нөгөө хэсэг нь дуртай газраа машинаараа хог хаяж байгаль орчинд асар их хохирол учруулаад яваад байж болохгүй.

Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг үйлдэж буй хэн бүхэн хуулийн хариуцлага хүлээх ёстой." гэв.

Arslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
663435
1 эможи

СХД

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up