“Улаанбаатар спорт менежмент“ ХК-ийн захирлаар томилогдсон Э.Хулан ₮98 саяын 2 ОРОН СУУЦ, үнэлгээгүй 2 ГАЗАРТАЙ
МАН-ын толгой лидерүүдийн нэг байсан М.Энхболдын охин Э.Хуланг "Улаанбаатар спорт менежмент" ХК-ийн захирлаар томилжээ.
Сонирхуулахад Э.Хулан 18 насны төрсөн өдрөөрөө МАН-д элсэж, намын батлах өвөртөлсөн бөгөөд өмнө нь СХД-ийн ИТХ-д улиран сонгогдож байсан юм.
Тэгвэл шинэ албан тушаалд очсон Э.Хулангийн 2023 онд АТГ-т мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮60 сая
Гэр бүлийн орлого: ₮32 сая
Орон сууц барилга байгууламж: ₮98 сая /орон сууц-2,Үйлчилгээний зориулалттай талбай-1 /
Тээврийн хэрэгсэл: ₮294 сая /Toyota Land Criuser 300 /
Мал аж ахуй: ₮136 сая /Хонь-50, Ямаа-65, Хурдан удмын адуу-5, Үхэр-20, Адуу-30/
Газар: ₮0 сая /Өмчлөх-007га, Эзэмших-700м2 нийт хоёр газартай /
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮0 сая
Хадгаламж: ₮263 сая
Авлага: ₮320 сая
Зээл: ₮107 сая гэж мэдүүлжээ.









