Х.Нямбаатар: Будапешт хоттой метро, трамвай нэвтрүүлсэн туршлагаас суралцах, хамтарч ажиллахаар тохиролцлоо
Монгол улс, Унгар улс хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд Будапешт хотноо “Улаанбаатарын соёлын өдрүүд”-ийг зохион байгуулж байна. Энэ хүрээнд Хотын дарга Х.Нямбаатар тэргүүтэй албаны хүмүүс Унгар Улсын нийслэл Будапешт хотод ажиллаж байна.
Энэ талаар Хотын дарга Х.Нямбаатар "Будапешт хот Дунай мөрний эрэгт байрладаг тул ус хуримтлуулах, үерийн усны менежментийн туршлага сайтай. Усны барилга байгууламжийн мэргэжилтнүүд нь чадварлаг. Тиймээс Будапешт хотын усны салбарын инженер, техникүүдийн ажилтнуудыг Улаанбаатар хотод урьж, ажиллуулахаар боллоо.
Түүнчлэн тус хотын нийтийн тээврийн менежмент европтоо гайхагддаг. Бид энэ чиглэлээр тэр дундаа метро, трамвай нэвтрүүлсэн туршлагаас суралцах, хамтарч ажиллахаар тохиролцлоо." гэв.









