Тусгаарлах зурвас давж эргэн эсрэг урсгалд явсан 4 автомашиныг мөргөжээ
2025 оны 5 сарын 10
Нийслэлийн Баянгол дүүргийн 1 хороо “Барс” захын хойд замд өнөөдөр (2025.05.10) 14:05 цагийн орчимд зам тээврийн осол гарчээ.
Тодруулбал Toyota Prius alpha маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан 69 настай, эрэгтэй нь замын тусгаарлах зурвасыг давж эргэсэн.
Улмаар эсрэг урсгалд явж байсан 4 тээврийн хэрэгслийг мөргөсөн байна. Ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа бөгөөд урьдчилсан байдлаар жолооч согтууруулах ундаа хэрэглээгүй байжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?






1



663350
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс