Багахангай-Улаанбаатар чиглэлийн автобусны цагийн хуваарийг иргэдийн хүсэлтээр өөрчиллөө
Багахангай-Улаанбаатар чиглэлд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 28-наас нийтийн тээврийн автобус явж эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд иргэдээс нийтийн тээврийн автобус явуулж эхэлсэнд талархсан ба өглөөний цагийн хуваарийг өөрчилж өгнө үү гэсэн хүсэлтийн дагуу Х:18 “Улаанбаатар /Тэнгэр плаза/-Багахангай эцсийн зогсоол” чиглэлийн цагийн хуваарьт өөрчлөлт орууллаа.
Тус чиглэлийн автобус 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс дараах цагийн хуваариар иргэдэд үйлчилнэ.
АВТОБУСНЫ ЧИГЛЭЛ
Х:18 Улаанбаатар /Тэнгэр плаза/-Багахангай эцсийн зогсоол
ЗОГСООЛ:- Баянзүрх шалган нэвтрүүлэх товчоо, Оргил- Налайх, 86-р үйлдвэр, Багахангай дүүргийн 2-р хорооны зогсоол
ЦАГИЙН ХУВААРЬ:
Багахангайгаас хөдлөх цаг-08:00, 12:40, 17:20
Улаанбаатарт ирэх цаг-09:50, 14:30, 19:10
Улаанбаатараас хөдлөх цаг-10:20, 15:00, 19:40
Багахангайд ирэх цаг-12:10, 16:50, 21:30
ҮНИЙН МЭДЭЭЛЭЛ:
Том хүн 8000, хүүхэд 4000 төгрөг









