Хан-Уул дүүргийн 17 дугаар хороонд баригдаж буй барилгад гал гарчээ
2025 оны 5 сарын 06
Удирдлагын Академийн ойролцоо гал гарсан байна.
Тодруулбал, нийслэлийн Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны “Задгай”-д гал гарч байна гэсэн дуудлага өнөөдөр /2025. 05.06/ 16:40 цагт ирсэн. Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчдыг очиход шинээр баригдаж байгаа барилгын нэг давхарт хөөсөнцөр шатаж байсан.
Алба хаагчид галын тархалтыг 16:55 цагт зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?






1



663277
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс