ХУВААРЬ: Бага ангийн сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 9-нөөс эхэлнэ

2025 оны 5 сарын 01

Arslan.mn

Боловсролын сайдын 2024 оны долоодугаар сарын 19-ний өдрийн “Хичээлийн жилийн бүтэц шинэчлэн батлах тухай” А/01 дүгээр тушаалаар аймаг, сум, багийн болон нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтцийг баталсан. Улмаар 2024-2025 оны хичээлийн жилд I-II анги 34 долоо хоног, III-V анги 35 долоо хоног, VI-IX анги 36 долоо хоног, X-XII анги 37 долоо хоног тус, тус хичээллэх юм.

I улирал:

Бие даалт:  Нийслэл, орон нутаг:  2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 11 дүгээр сарын 1-ний өдрийг дуустал

Цахим сургалт /X-XII анги/ : Нийслэл,  орон нутаг 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2025 оны нэгдүгээр сарын 3-ны өдрийг дуустал  

I улирлын амралт: 

Нийслэл:  

  • Бага I-II анги: 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2025 оны нэгдүгээр сарын 24-ний өдрийг дуустал
  • Бага III-V анги: 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2025 оны нэгдүгээр сарын 24-ний өдрийг дуустал 
  • Дунд анги: 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2025 оны нэгдүгээр сарын 24-ний өдрийг дуустал
  • Ахлах анги: 2025 оны 1 дүгээр сарын 6-ны өдрөөс 2025 оны нэгдүгээр сарын 24-ний өдрийг дуустал 

Орон нутаг:  

  • Бага I-II анги: 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2025 оны нэгдүгээр сарын 17-ны өдрийг  дуустал
  • Бага III-V анги: 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2025 оны нэгдүгээр сарын 17-ны өдрийг дуустал  
  • Дунд анги: 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2025 оны нэгдүгээр сарын 17-ны өдрийг дуустал
  • Ахлах анги: 2025 оны 1 дүгээр сарын 06-ны өдрөөс 2025 оны нэгдүгээр сарын 17-ны өдийг дуустал

II улирал:

Бие даалт: Нийслэл: 2025 оны гуравдугаар сарын 31-ний өдрөөс дөрөвдүгээр сарын 04-ний өдрийг дуустал

Орон нутаг: 2025 оны гуравдугаар сарын 24-ний өдрөөс гуравдугаар сарын 28-ны өдрийг дуустал

II улирлын амралт: 

Нийслэл: 2025 оны дөрөвдүгээр сарын 07-ны өдрөөс дөрөвдүгээр сарын 11-ний өдрийг дуустал

Орон нутаг: 2025 оны гуравдугаар сарын 31-ний өдрөөс дөрөвдүгээр сарын 11-ний өдрийг дуустал

III улирал:  

Нийслэл, орон нутаг: Бага анги 2025 оны зургаадугаар сарын 9-ний өдрөөс, дунд, ахлах анги 2025 оны зургаадугаар сарын 16-ны өдрөөс амрах юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
663178
0 эможи

keyboard_arrow_up