Т.Баярхүү: Богханд гарсан түймэр унтраах ажилд ус зөөж сайн дураар тусалсан иргэддээ талархаж буйгаа илэрхийлье

2025 оны 4 сарын 29

Arslan.mn

Богд уул болон орон нутагт гарсан ой, хээрийн түймрийн нөхцөл байдлын талаар ОБЕГ-аас мэдээлэл өгч байна.

УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү "Өнөөдрийн байдлаар нийт 12 аймгийн 52 суманд, нийслэлийн хоёр дүүрэгт нийт 76 удаагийн ой хээрийн түймэр бүртгэгдсэн.

Өчигдөр (2025.04.29)-ний байдлаар нийт таван удаагийн ой хээрийн түймэр бүртгэгдсан.

Алба хаагчид

  • Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн,
  • Цагааннуур Хэнтий аймгийн Батширээт
  • Дорноговь аймгийн Иххэт сум
  • Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо буюу Богдхан ууланд гарсан нийт таван удаагийн ой хээрийн түймрийн дуудлагаар ажилласан байна.

Богдхан ууланд гарсан түймрийг цурамд оруулж, унтраах ажиллагааг зохион байгуулж байна. Бүрэн унтраасан гэж ойлгож болно.  Манай холбогдох мэргэжлийн байгууллагууд түймрийн голомтод шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа.

Богдхан ууланд гарсан түймэрт олон хүн дэмжлэг үзүүлсэн. Мото клуб, ууланд алхагчдын клуб, “Pajero” клубийнхэн сайн дураар маш их дэмжлэг үзүүлсэн. Тэдэндээ албан ёсоор талархал илэрхийлье." гэв.

Мөн тэрбээр, " Хавар цас багатай, түймэр гарч болзошгүй газарт иргэдийг зорчихгүй байхыг анхааруулж байгаа ч түймрийн тохиолдол багасахгүй байна. Гарсан түймрийн 70 гаруй хувь нь хүний үйл ажиллагаатай холбоотой байдаг. Зүүн аймагт гарсан түймэр маш богино хугацаанд их га талбайг хамарч, их хохирол дагуулсан тохиолдол намжаагүй байхад баруун бүсийн хойд бүс нутгаар түймэр гарч байна. Орон нутагт зорчиж байгаа, оршин суудаг ард иргэд маань үүнд анхаарч байхыг хүсье" гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
663124
0 эможи

keyboard_arrow_up