“Хангарди“ үндэсний шагайн харваа гурван өдөр үргэлжилнэ

2025 оны 4 сарын 29

Arslan.mn

Нийслэлийн Засаг даргын нэрэмжит “ХАНГАРДИ” үндэсний шагайн харвааны тэмцээний нээлтийн ажиллагаа амжилттай боллоо.

Үндэсний өв, өвөрмөц сонирхолтой наадгайн асрыг нээж Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр "Хотын дарга Х.Нямбаатар Хууль зүйн сайд байхдаа "Үндэсний их баяр наадмын тухай" хуулийн шинэчилсэн найруулгад шагайн харвааг албан ёсоор оруулж, төрийн баяр наадмын нэгэн бүрэлдэхүүн болгосон. Энэхүү тэмцээнийг зохион байгуулж буй гол зорилго нь харваачид зөвхөн харвах, өрсөлдөхөд бус, харин шагайн харваанд шингэсэн жудаг ёс, хүлээцтэй байдал, ахмад үеэ хүндэтгэх үзэл зэрэг нандин чанаруудыг нийгэмд түгээн дэлгэрүүлэх, хүүхэд залуустаа таниулахыг чухалчлах нь зүйд нийцнэ. 

Харваачдын 80 гаруй хувь нь залуус байна. Энэ бол үндэсний өв соёл маань залгамжлан хөгжиж, Монгол орон маань үндэсний үнэт зүйлээ хадгалан бат оршихын нэгэн баталгаа юм. Шагайн харваа бол багийн спортын сайхан уламжлалыг агуулсан, эв нэгдэл, ёс жудагтай байхыг биеэрээ үлгэрлэдэг гайхамшигт спорт" гэдгийг онцлоод, нээлтийн эхний харвааг гүйцэтгэлээ.

Мөн ИТХ-ын ХҮНДЭТ ТЭМДЭГ-ийг гурван үеийн харваачдад гардууллаа. “ХАНГАРДИ” Үндэсний Шагайн Харвааны тэмцээн Нийслэлийн төв асарт гурван өдрийн турш үргэлжилнэ. 

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
663113
0 эможи

keyboard_arrow_up