Сансарын колонкын урд байх зургаан давхар барилгад гал гарчээ

2025 оны 4 сарын 26

Arslan.mn

Баянзүрх дүүрэг нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр Сансарын колонкын урд байх зургаан давхар барилгад урд шөнө гал гарчээ. Тус барилгын гадна фасат шатаж байна гэсэн дуудлага 00:44 цагт гал унтраах газарт ирсэн байна. Дуудлагын дагуу Нийслэлийн онцгой байдлын газрын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход зургаан давхар барилгын зүүн болон хойд хэсгийн фасат, тус барилгатай залгаа баригдсан хоёр давхар барилгын урд болон зүүн урд хэсгийн гадна фасат шатаж байжээ. Албан хаагчид галыг 01:11 цагт бүрэн унтраасан байна.

Гал гарсан барилгын ойролцоо шатахуун түгээх станц байрладаг учир тухайн хэсэгт амьдагдаг иргэдэд галыг бүрэн унтраатал түгшжээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
663067
1 эможи

keyboard_arrow_up