Х.Нямбаатар: Улаанбаатарт хүн, транзит, нүүрс, эрчим хүчний тээвэр явна. Бусад ачаа тээврийг хотоос гарна

2025 оны 4 сарын 25

Arslan.mn

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт өнөөдөр эхэлжээ.

Энэ талаар Хотын дарга Х.Нямбаатар "Багахангай өртөөнөөс салаалж, Хүннү хот, Шувуун фабрик чиглэлд явах уг төмөр зам 102.5 км урт үргэлжлэх юм байна. Уг төслийг хэрэгжүүлснээр жилд 3.5-20 сая тонн ачааг Улаанбаатар хотоор дайруулахгүйгээр логистикийн төв рүү тээвэрлэх боломж бүрдэх юм.

Бүтээн байгуулалтын ажилд дотоодын 110 орчим аж ахуйн нэгжийн 2500 гаруй мэргэжилтнүүд оролцох бөгөөд 4 сарын хугацаанд барьж, ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Улаанбаатар хотын дундуур хүн, транзит, нүүрс, эрчим хүчний гэсэн дөрвөн төрлийн тээвэр явна. Бусад ачаа тээврийг хотоос гаргах юм. Хүннү хотод төр хувийн хэвшлийн түншлэлээр логистикийн терминал байгуулна.

Аливаа бүтээн байгуулалт ардаа эерэг дам нөлөө үзүүлдэг байх нь хамгийн чухал. Уг төслийг хэрэгжүүлснээр жилд 3.5-20 сая тонн ачааг Улаанбаатар хотоор дайруулахгүйгээр логистикийн төв рүү тээвэрлэх боломж бүрдэх юм.

Ингэснээр Улаанбаатар хот доторх төмөр зам, авто зам огтлолцдог цэгүүдээс замын хөдөлгөөний ачаалал буурна. Өнөөдрийн байдлаар эдгээр гармуудыг хоногт дунджаар 144 минут хааж байгаа. Тэгвэл төслийн үр дүнд 20-30 хувиар буурах юм." гэв.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
663041
0 эможи

Зочин
2025-04-26 09:18
Эхлээд тев талбайгаа угаагаад, чарласан мотоциклоо зогсоочих. Хотод амьдрах аргагуй болчихлоо, худлаа том ярьсан мулгуу дарга!
keyboard_arrow_up