Нийслэлийн 15 байршилд нийтийн эзэмшлийн зам талбайг байгалийн чулуун хавтангаар тохижуулна

2025 оны 4 сарын 24

Arslan.mn

Нийслэлийн хэмжээнд Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Олимпын гудамжны нийтийн эзэмшил, явган хүний зам талбайн тохижилтын ажлыг гүйцэтгэнэ. Тодруулбал, нийт 15 байршилд нийтийн эзэмшлийн зам талбайг байгалийн чулуун хавтангаар тохижуулна. Ажил гүйцэтгэх гэрээг есөн багц ажилд байгуулсан бөгөөд нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн хяналтыг хийж байна.

Энэхүү ажлын хүрээнд нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Мөнхбат, нийслэлийн Замын хөгжлийн газар, Хот төлөвлөлт судалгааны институт, холбогдох хяналтын инженерүүд, дүүргийн менежерүүд, гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөл, НЗДТГ-ын хамтарсан уулзалтыг зохион байгууллаа. Тус уулзалтаар дулааны улиралд иргэдэд саад учруулахгүйгээр авто замын бүтээн байгуулалтын ажилтай уялдуулан явган замын тохижилтыг гүйцэтгэх чиглэл өглөө.

Arslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
663021
0 эможи

keyboard_arrow_up