ФОТО: “Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээнд 999 шатарчин оролцож байна

2025 оны 4 сарын 24

Arslan.mn

Шатрын спортыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, шатарчдын ур чадварыг дээшлүүлж, хүүхэд залууст спортын ач холбогдлыг уриалах зорилгоор “Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээнийг Улаанбаатар хотод анх удаа өнөөдөр Сүхбаатарын талбайн асарт зохион байгуулж байна.

Тэмцээнд 999 шатарчин оролцож, шилдгүүдээ тодруулна.

НЗДТГ-аас санаачлан зохион байгуулж буй уг тэмцээнийг нээж, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар нар үг хэллээ.

Arslan.mn

“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээнд дараах ангилалд өрсөлдөнө. Тухайлбал,

  • Өсвөрийн шатарчид насны таван ангилалд:
    • 7-8 нас
    • 9-10 нас
    • 11-12 нас
    • 13-14 нас
    • 15-16 нас
  • Насанд хүрэгчид гурван ангилалд:
    • А зэрэглэл 2100-аас дээш рейтингтэй
    • В зэрэглэл 1700-2099 хүртэлх рейтингтэй
    • С зэрэглэл 1699 хүртэлх рейтингтэй гэсэн гурван ангилалд өрсөлдөж байна.

А ангилалд 1-5 дугаар байр шалгаруулж, тус бүр өргөмжлөл, мөнгөн шагнал гардуулна. В, С ангилалд 1-10 дугаар байр шалгаруулж, тус бүр өргөмжлөл, мөнгөн шагнал гардуулна. Өсвөрийн шатарчид буюу хүүхэд ангилалд 1-10 дугаар байр шалгаруулж, тус бүр өргөмжлөл, мөнгөн шагнал гардуулна.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
663015
0 эможи

keyboard_arrow_up