Х.Нямбаатар: Зуны нээлт болгож “Улаанбаатар хотын иргэдийн баяр”-ыг 6 дугаар сарын 27, 28-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулна

2025 оны 4 сарын 24

Arslan.mn

Хотын дарга Х.Нямбаатар "Манай Улсын аялал жуулчлалын таатай улирал маш богинохон. Энэ ч утгаараа зуны сар зургаа биш гэж үг бий. Тиймээс бид 4, 5-р саруудад томоохонд арга хэмжээнүүдийг тогтмол хийхээр төлөвлөөд байна. Цаашлаад эдгээр ажлуудаа аялал жуулчлалын календарьд оруулах зорилго тавьсан. Том асрын тухайд гадаах цаг уур таатай болж амжаагүй үед битүү орчинд үйл ажиллагаа хийе гэдэг үүднээс байршуулсан. Байршлын тухайд цаашид өөр байршилд байгуулах талаар судалж байна.

Энэ ажлуудын эхлэл болгож “UB food” фестивалийг зохион байгуулсан. Циркийн долоо хоног боллоо, одоо шатрын тэмцээн болж байна. Үүний дараа 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн мөн болно. Ирэх сард Улаанбаатар дугуйн парад болно. Мөн Улаанбаатар марафон хуваарийн дагуу болно. Харин зуны нээлт, аялал жуулчлалын улирлын эхлэл болгож “Улаанбаатар хотын иргэдийн баяр”-ыг зохион байгуулахаар төлөвлөсөн." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
663014
1 эможи

keyboard_arrow_up