“Бөмбөгөр” худалдааны төвийн баруун талын үерийн далангийн түшиц ханыг засварлаж байна

2025 оны 4 сарын 24

Arslan.mn

Өнгөрсөн оны зургаадугаар сард орсон аадар борооноор хөрсний нуралт үүсэн, “Бөмбөгөр” худалдааны төвийн баруун талын үерийн далангийн босоо түшиц хана 40 метр хэсэгт нурж, эвдэрсэн. Тус эвдэрсэн хэсгийг ГУББГ-аас шөнийн цагаар засварлаж байна. Ингэхдээ авто замын тэмдэг, тэмдэглэгээг тавьж аюулгүй ажиллагааг ханган бохирдуулсан замаа угааж байгаа юм.

Ажлын явцын талаар Геодези, усны барилга байгууламжийн газрын дарга Б.Бямбасайхан “Уг үерийн далан нь Ногооннуур, Дэнжийн мянга, Хайлаастаас ирж байгаа үерийн усыг цуглуулан Нэгдүгээр хороолол орчмоор дамжин Дунд голтой нийлүүлдэг чухал үүрэг бүхий үерийн байгууламж юм. Иймд авто замын хөдөлгөөнд саад учруулахгүйгээр шөнийн цагаар засварын ажлыг гүйцэтгэж, долоо хоногийн дотор дуусгахаар төлөвлөж байна. Мөн даланд хуримтлагдсан 150-180 метр зузаантай лагийг цэвэрлэнэ” гэлээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
663005
0 эможи

Зочин
2025-04-24 14:29
Дээш доошоо болсон банзхатгаж
Дамба
2025-04-24 14:28
ДЭНЖИЙН ЭРЭГ БОЛОН СУВАН ШУДУУГ ТЭШШИЛЖ ХАШАА ГЭЖ ХЭДЭН САРЗГАР
keyboard_arrow_up