Х.Ням-Очир: Манай гэр бүл долоон үеэрээ бие биелгээ бүжгийг бүжиглэж, үр хүүхэддээ өвлүүлэн байна
Жил бүр Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газраас соёлын биет бус өвийн өвлөн уламжлагчдын зөвлөгөөнийг зохион байгуулдаг. Тэгвэл өнөөдөр Сонгинохайран дүүргийн ЗДТГ, Соёл спорт аялал жуулчлал, залуучуудын яам, Нийслэлийн Соёр урлагийн газар, дүүргийн Соёлын ордон, дүүргийн Ахмадын хороо болон бусад байгууллагын хамтран зохион байгуулж буй "Үл тасрах өв" зөвлөгөөнийг зохион байгууллаа.
Энэ үеэр СХД-ийн иргэн, Соёлын өвийг тээгч Х.Ням-Очир ярихдаа "Сонгинохайрхан дүүрэгтээ 25 жил амьдарч байна. Өнөөдрийн зөвлөгөөндөө бие, биелгээ бүжгээрээ оролцож байна. Манай гэр бүл нь долоон үеэрээ бие биелгээ бүжгийг бүжиглэж, үр хүүхэддээ өвлүүлэн байна. Одоо би 50 настай. 40 гаруй жил бие, биелгээ бүжгээ хийж байна. Ач, зээ маань өнөөдөр бие биелгээг хийж сурсан. Олон шавьтай болсон. Манай шавь нар олон улсын тэмцээнд маш амжилттай оролцдог." хэмээлээ.









