Ц.Баттөр: СХД-т 330 гаруй өвлөн уламжлагч амьдарч, соёлын биет болон биет бус өвийг сурталчлан, үр хүүхэддээ таниулж байна

2025 оны 4 сарын 23

Arslan.mn

Жил бүр Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газраас соёлын биет бус өвийн өвлөн уламжлагчдын зөвлөгөөнийг зохион байгуулдаг. Тэгвэл өнөөдөр Сонгинохайран дүүргийн ЗДТГ, Соёл спорт аялал жуулчлал, залуучуудын яам, Нийслэлийн Соёр урлагийн газар, дүүргийн Соёлын ордон, дүүргийн Ахмадын хороо болон бусад байгууллагын хамтран зохион байгуулж буй "Үл тасрах өв" зөвлөгөөнийг зохион байгууллаа. 

Зөвлөгөөнд СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр, СУИС-ийн тэргүүлэх профессор, доктор, СГЗ Н.Уртнасан болон дүүргийн соёлын биет бус өвийн долоон ай савын төрлийн өвлөн уламжлагч 330 иргэн, ЕБС-ийн сурагчид зэрэг 1,000 гаруй иргэн оролцлоо.  

Өнөөдрийн байдлаар дүүргийн хэмжээнд 330 гаруй өвлөн уламжлагч байдаг нь бусад дүүрэгтэй харьцуулахад өндөрт тооцогдож байна. 

Arslan.mn

Энэ үеэр СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр хэлсэн үгэндээ "Бид өв, уламжлал, соёлоо хойч ирээдүй үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор тус арга хэмжээг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг. Манай дүүрэгт улсын хэмжээнд хамгийн их өв тээгчид ажиллаж, амьдардаг. Эдгээр хүмүүс маань бидэнд хандахдаа соёлын өв тээгч нараа дэмжих, хамтдаа өв тээгч нарын үйл ажиллагааг сурталчилъя гэдэг санааг уламжилдаг. Тэгвэл бид энэ хүрээнд ирэх дөрөвдүгээр сард өв тээгч нарынхаа тоглолтыг зохион байгуулахаар болсон. Цаашид ч бид энэ төрлийн ажил, арга хэмжээгээ тасралтгүй зохион байгуулах болно.

Үүнээс гадна Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Морин хуурыг түгээн дэлгэрүүлэх зарлиг" гаргасны дагуу СХД-ийн бүх сургууль, цэцэрлэгийн сургалтын хөтөлбөрт морин хуур хөгжмийн хичээлийн цагийг сургалтын хөтөлбөрт оруулж өгсөн. Ингэснээр хүүхдүүд маань соёлын биет өв болох морин хуур хөгжмийн үнэ цэнийг мэдрэх, хөгжмөөр дамжуулан төлөвших боломжтой болсон." гэдгийг энэ үеэр онцоллоо. 

Arslan.mn

"Үл тасрах өв" зөвлөгөөний үеэр СХД-ийн цэцэрлэг, ЕБС-д суралцаж буй 500 хүүхэд морин хуур эгшиглүүллээ. 

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
662984
0 эможи

keyboard_arrow_up