Сонгинохайрхан дүүрэгт задгай спорт цогцолбор барьж байна

2025 оны 4 сарын 22

Arslan.mn

Сонгинохайрхан дүүргийн III хороонд задгай спорт цогцолбор барих ажил үргэлжилж байна.

Энэ нь 500 хүний суудалтай бөгөөд хөлбөмбөгийн стандарт талбай, зургаан эгнээ гүйлтийн зам, 3х3 сагсан бөмбөгийн хоёр талбай, талбайн теннис, чийрэгжүүлэлтийн талбай, хүүхдийн тоглоомын талбай, иж бүрэн гэрэлтүүлэг, ногоон байгууламж бүхий цогцолбор болох юм.

Улсын төсвийн хөрөнгөөр хийж буй ажлыг “Аглут” компани гүйцэтгэж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 85 хувьтай байгаа аж.

Уг спортын цогцолборын талбайн газрыг 2021 онд чөлөөлжээ. Энэхүү талбай ашиглалтад орсноор СХД-ийн хүүхэд залуус спортоор хичээллэхээс гадна стандарт гүйлтийн зам нэгээр нэмэгдэх давуу талтай юм байна.

Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Мөнхбатын хэлснээр энэхүү бүтээн байгуулалт нь нийслэлд барьж буй хоёр дахь том цогцолбор болж байгаа аж. Тэрбээр энэхүү талбайд хөлбөмбөг болон хөнгөн атлетикийн олон улс болон бүсийн тэмцээн зохион байгуулах боломжтойг онцоллоо. Мөн тэмцээн, уралдаан зохион байгуулах, тэмцээнд оролцож буй тамирчдын ая тухыг бүрэн хангасан ариун цэврийн байгууламж, хувцас солих өрөө, хурлын танхим зэргээр иж бүрэн шийдсэнээрээ онцлогтой юм байна.

Arslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
662940
0 эможи

keyboard_arrow_up