“Урин цагийн аялгуу-IV“ өсвөрийн МОРИН ХУУР ХӨГЖИМЧДИЙН уралдаан болж байна
2025 оны 4 сарын 21
Баянгол дүүргийн түүхт 60 жилийн ойг тохиолдуулан Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн III-XII ангийн сурагчдын дунд зохион байгуулагдаж буй "Урин цагийн аялгуу-IV" өсвөрийн морин хуур хөгжимчдийн уралдаан болж байна.
Уралдаанд нийслэлийн 9 дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн III-XII ангийн 100 гаруй сурагч бага, дунд, ахлах гэсэн гурван насны ангилалд өрсөлдөж байна.
Баянгол дүүргийн Хүүхэд, залуучуудын соёлын ордноос зохион байгуулж буй энэ арга хэмжээний шүүгчээр СУИС-ийн багш, УГЗ Д.Ариунболд, Монголын Морин хуур хөгжмийн багш нарын холбооны тэргүүн МУБИС-ийн багш, СТА Б.Өсөхбаяр, дүүргийн Хүүхэд залуучуудын соёлын ордны багш, хөгжмийн зохиолч, СТА П.Ганбат нар шүүн явуулж байгаа юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









662921
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс