₮5000-ын будаатай хуургаар жуулчдыг татах гэсэн Д.Батсүх жилийн ₮94 сая ОРЛОГОТОЙ, ₮1 тэрбумын ОРОН СУУЦТАЙ
Саяхан аялал жуулчлалыг нэмэгдүүлэх, олон орны хоолны соёлыг таниулах, хотын соёлыг түгээх зорилгоор “UB food” фестивалийг энэ сарын 8-14-ний өдрийг дуустал төв талбайд зохион байгуулав. Зохион байгуулагчид нь уг арга хэмжээг татвар төлөгчдийн мөнгөнөөс 600 сая төгрөг гарган хийсэн гэсэн боловч зардлаа нөхөж чадсан эсэх нь эргэлзээтэй. Тэгээд очиж очиж Узбек плов идэхийн тулд гадаадын жуулчид Монголд ирнэ ч гэж юу байхав.
Хэрвээ үнэхээр Узбек плов идье гэвэл гадны жуулчид Узбекистанд очиж плов, шашлик идэх нь ойлгомжтой. Тэр утгаараа цаашид иймэрхүү утгагүй юм хийдгээ болих хэрэгтэй. Узбекистанаас тогооч авчирч төв талбайдаа плов хийлгэснээр аялал жуулчлал хөгжинө гэдэг нь юу л бол Нийслэлийн аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх ээ.
Тэгвэл ₮5000-ын будаатай хуургаар жуулчдыг татах гэсэн Нийслэлийн аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүхийн 2023 онд АТГ-т мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.
Түүний хувьд 2022 оноос тус газрын дарга болсноор өөрийн нэг жилийн орлого нь 31 сая төгрөгөөс 94 сая төгрөг болж НЭМЭГДЖЭЭ.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮94 сая
Гэр бүлийн орлого: ₮62 сая
Орон сууц барилга байгууламж: ₮1 тэрбум /Нийтийн орон сууц-1, Хашаа байшин-1/
Тээврийн хэрэгсэл: ₮20 сая /Мотоцикл,Хятад мотоцикл, Kenda- 1/
Мал аж ахуй: ₮0 сая
Газар: ₮20 сая /Эзэмших-374м2-1 /
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮45 сая
Хадгаламж: ₮2 сая, Бэлэн мөнгө: 60 сая
Авлага: ₮0 сая
Зээл: ₮13 сая гэж мэдүүлжээ.









