Согтуу жолооч осол гаргаж, жирэмсэн эмэгтэйг гэмтээжээ

2025 оны 4 сарын 18

Arslan.mn

Иргэд, жолооч нар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсоор байна. Цагдаагийн байгууллагад энэ оны эхний 3 сарын байдлаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 529 осол бүртгэгдсэн.

Тухайлбал, энэ оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 22 цаг 30 минутад “Гэсэр сүмийн уулзварт согтуу жолооч машин мөргөж жирэмсэн эмэгтэй хүн гэмтсэн байна” гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.

Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад Toyota Corolla автомашины жолооч М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Nissan Vanette маркийн автомашинтай мөргөлдөж, жирэмсэн эмэгтэй хүн гэмтсэн хэргийг Чингэлтэй дүүргийн Замын цагдаагийн тасагт үргэлжлүүлэн шалгаж байна.

Жолооч М нь согтолтын зэрэг их буюу 2,53 бүхэл хувьтай байжээ.

Жолооч та бүхэн хариуцлагатай, ухамсартай байж бусдын болон өөрийн эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгийг эрсдэлд оруулахаас сэргийлнэ үү.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
662894
1 эможи

keyboard_arrow_up