З.Цэвээндорж: 2024 онд 31 угсраа автобус, энэ онд 10 автобус худалдан авлаа

2025 оны 4 сарын 18

Arslan.mn

Нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас 2024 онд “Yutong” маркийн 31 угсраа автобусыг худалдан авч үйлчилгээнд нэвтрүүлсэн бол өнөөдөр мөн “Yutong” маркийн 10 автобусыг худалдан авч хот орчмын чиглэлд явуулах бэлтгэл хангаад байна. Шинээр ирж буй 10 автобусыг хот орчмын чиглэлд буюу Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал чиглэлд үйлчилгээнд явуулна. Цаашид нийтийн тээврийн парк шинэчлэлтээс гадна чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээ, зогсоолыг тохижуулах, салбарын ажилтан, албан хаагчдыг сургах, түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийг хөгжүүлэх чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажилд сангийн бүрдүүлэлтийг зарцуулах юм.

Нийтийн тээврийн бодлогын газрын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга З.Цэвээндорж “Нийслэл хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн үйлчилгээний төрөл, чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор нийтийн тээврийг хөгжүүлэх санг 2015 онд байгуулсан хэдий ч сангийн захиран зарцуулалт хууль зүйн хүрээнд тодорхойгүй байсан. Тиймээс 2023 оны арванхоёрдугаар сард Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийг батлуулж, уг хуулийн 7 дугаар зүйлд нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн талаарх зохицуулалтыг оруулж өгсөн. Ингэж нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн үйл ажиллагаа, хөрөнгө зохицуулалт тодорхой болж, Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх ажилд нэлээдгүй ахиц гарч байгаа” гэлээ.

Ташрамд, 2023 онд улсын болон нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар оруулж ирсэн 600 автобусны эргэн төлөлтийн элэгдэл хорогдлын шимтгэлийг энэхүү санд төвлөрүүлж эхэлж байна. 2009 онд худалдаж авсан 400 автобуснаас тодорхой төлбөрийг болон нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа автобусны зар сурталчилгааны орлогыг нийтийн тээврийг хөгжүүлэх санд төвлөрүүлж, орлогоос нийт 41 том оврын автобусыг худалдан авч, үйлчилгээнд нэвтрүүллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
662887
1 эможи

OYUN
2025-04-19 11:33
Сайн байна уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхийтэй хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгойн хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би донор болсон. Би эмнэлэгт 1 бөөр өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас 1 бөөрийг мөнгөөр өгсөн. Би маш эрүүл хэвээр байна. бөөрөө өгсний дараа. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар надад бөөрөнд 780,000.00 мянган доллар төлсөн. Одоо би 780 мянган ам.доллараар байр, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсэж байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу.
keyboard_arrow_up