Чингэлтэй дүүрэг Унгар Улсын Элчин сайдын яамтай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

2025 оны 4 сарын 17

Arslan.mn

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуул, ИТХ-ын дарга Т.Уламбаяр нар Унгар Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Борбала Обрушансктэй хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар албан уулзалт хийжээ.

Уулзалтын үеэр Чингэлтэй дүүргийн зүгээс хүн ам, бүтэц зохион байгуулалтын хувьд төстэй, ногоон хөгжлийг дэмждэг, олон улсын хамтын ажиллагаанд идэвхтэй оролцдог Унгарын дүүрэгтэй албан ёсны харилцаа тогтоож, хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

Arslan.mn

Мөн Хот байгуулалт ба ногоон хөгжлийн бодлого, Боловсрол ба залуучуудын хөтөлбөрүүд, Соёл, өв, түүх, Газар доорх дулааныг ашиглах, Усны менежмент, дэд бүтцийн хөгжил, Жижиг, дунд бизнес, худалдаа, Аялал жуулчлал зэрэг хамтын ажиллагааны бооломжит чиглэл, салбаруудын талаар санал солилцжээ.

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
662861
0 эможи

keyboard_arrow_up