Х.Нямбаатар: Сүүлийн 30 жил Ж.Хатанбаатарын эмнэлгийн урсгал зардлыг нийслэлээс гаргасан. Одоо төр өмчөө авна

2025 оны 4 сарын 14

Arslan.mn

Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар Уламжлалт анагаах ухааны Элэг судлалын клиник төв буюу хүмүүсийн мэддэгээр Хатанбаатарын эмнэлгийн асуудлын талаар байр сууриа илэрхийлэв

Тэрбээр "Энэ эмнэлгийн асуудлыг яриад удаж байна. Сүүлийн 30 орчим жил хотоор засвар үйлчилгээгээ хийлгээд, урсгал зардлаа гаргуулаад явсан байна. Уг нь өмч нь нийслэл дээр бүртгэлтэй байгаа тул дээрх зардлуудыг гаргаад явсан байдаг. Гэтэл өмчөө авъя гэхээр арга саам хийгээд яваад байдаг. Ийм байж болохгүй. 

Олон нийт зөвхөн нэг эмнэлгийн асуудал гэж ойлгоод байна. Бодит байдал дээр эмийн үйлдвэр, Зайсанд байрлах хуучин халдвартын больниц, Гачууртад байрлах эмийн үйлдвэр болон 20 га газар зэрэг олон объектод эзэн суух гээд улайраад байна.

Одоо төр өмчөө авч, стандартад нийцсэн засвар үйлчилгээ хийгээд эмнэлгийн байрны нэг жигүүрт нь хүүхдийн эмнэлэг, нөгөө хэсэгт нь уламжлалт эмнэлгийнх нь үйл ажиллагааг үргэлжлүүлнэ" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
662769
1 эможи

Иргэн
2025-04-14 22:18
Терийг эрс цомхотгох хэрэгтэй, емчийг хувьчлах. Хот хогийн сав боллоо. Тев талбай нь хэмхэрхий, заваан, гэрэл гэгээгуй, гудамжинд нь мал шиг дугуйчид сулжсэн, орилж чарласан мотоциклын дуунд иргэд нь стресстэж, дулийрсэн!!! Унэхээр заваан бна!!!
keyboard_arrow_up