НЗДТГ-ын гурван давхар хуучин барилгыг 300 ортой олон улсын зочид буудал болгоно

2025 оны 4 сарын 11

Arslan.mn

Нийслэл хотын төв талбайн баруун талд байрших НЗДТГ-ын гурван давхар хуучин байрыг олон улсын зочид буудал болгохоор төлөвлөжээ.

Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн жагсаалтад тусгаснаар 300 ортой зочид буудлын ТЭЗҮ-ийг 2025-2026 онд боловсруулж, бүтээн байгуулалтыг 2028 онд дуусгах юм байна.

Олон улсын зочид буудал төслийг төр, хувийн хэвшлийн түншлэл, үл хөдлөх барилгын 20 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар санхүүжүүлнэ гэж тооцоолжээ.

Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газрын/НЗДТГ/ гурван давхар барилга нь 1947 онд ашиглалтад орж, 2007 онд ашиглалтын хугацаа дууссан байна.

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
662727
1 эможи

Иргэн
2025-04-11 13:46
Манайхаас өөр Төрийн ордноосоо 100 м хүрэхгүй зайд ЗОЧИД БУУДАЛ барьдаг улс байдаг уу ?
keyboard_arrow_up