Зайсангийн зүүн гүүрийг шинээр барих ажлын явц 65 хувьд хүрчээ

2025 оны 4 сарын 10

Arslan.mn

Зайсангийн шинэ гүүр буюу зүүн гүүрний барилга угсралтын ажил 65%-ийн явцтай үргэлжилж байна гэж НЗХГ-аас мэдээллээ.

Зайсангийн хуучин гүүрийг 1968 онд буюу одоогоос 57 жилийн өмнө ашиглалтад оруулж байв. Үүнээс хойш засвар, шинэчлэлт огт хийгээгүй. Улмаар 2012 онд ашиглалтын түвшин D үнэлгээнээс бага, хэзээ ч нурж магадгүй гэсэн дүгнэлтийг мэргэжлийн байгууллагаас гаргажээ.

Иймд гүүрийг зайлшгүй нураах, шинээр гүүр барих шаардлага үүссэн болохыг нийслэлээс мэдээлж байв.

Зайсан чиглэлийн төмөр бетон гүүр нь хоногт 26 мянган автомашин нэвтрүүлэх хүчин чадалтай 225 метр урт байхаар төлөвлөж байгаа юм.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
662720
1 эможи

Та
2025-04-11 11:10
Дахиад 60 хан жил болоод нураах асуудал үүсэх юм биш биз, стандарт, насжилтыг нь яаж тооцоолсон бэ?
keyboard_arrow_up