39-р сургуулийн сурагчид сургуульдаа хос биеийн тамирын заал, усан бассейнтай болно
Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 10-р хороонд байрлах Нийслэлийн 39 дүгээр сургууль 7.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хос биеийн тамирын заал болон усан бассейн бүхий спорт цогцолборын барилгын ажлыг эхлүүлэхээр, гүйцэтгэх компани шалгаруулах тендер зарлалаа.
Уг төслийн хүрээнд орчин үеийн шаардлагад нийцсэн, хүүхдийн эрүүл мэнд, бие бялдарын хөгжлийг дэмжих орчныг бүрдүүлж, сурагчид болон багш ажилчдын биеийн тамирын хичээл, чөлөөт цагийн үйл ажиллагааг сайжруулах зорилготой байна. Барилгын ажлыг 2025 оны эхний хагаст багтаан дуусгаж, ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа бөгөөд санхүүжилтийг нийслэлийн төсвөөс гаргаж, гүйцэтгэгч байгууллага тендерийн дагуу шалгарсан компаниар хийлгэх аж. Энэхүү шинэ спорт заал нь сургалтын чанарыг сайжруулахаас гадна хүүхдүүдийн эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягт чухал хувь нэмэр оруулна гэх хүлээлт үүсгээд байна.