Хан-Уул дүүргийн 3-р хороонд зөвшөөрөлгүй барьсан гүүрийг буулгажээ

2025 оны 3 сарын 27

Arslan.mn

Хан-Уул дүүргийн, 3 дугаар хороо, Яармагаас Станцын замыг холбосон шинэ гүүрний баруун талд зөвшөөрөлгүй барьсан гүүрийг ГУББГ-аас буулгаж, орц гарцыг чөлөөлж байна.

Arslan.mn

Энэ талаар ГУББГ-ын Лаг талбайн техникч Ц.Батбаатар “Зөвшөөрөлгүй барьсан гүүрний орц, гарцаас үүдэн голын сувагчлалд өөрчлөлт орж, шар усны үерийн эрсдэл нэмэгдэж байна. Энэ мэт зөвшөөрөлгүй газар барилга байгууламж барьснаар голын сувагчлалын зарцуулалт багасаж, зуны улиралд айл өрх болон аж ахуйн нэгжүүд үерийн эрсдэлд өртөх магадлал ихэсдэг. Иймд бид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж зөвшөөрөлгүй барьсан орц, гарцыг чөлөөлөх үйл ажиллагаа явуулж байна” гэлээ.

Зөвшөөрөлгүй гүүр барьсан аж ахуйн нэгжид шаардлага хүргүүлсэн бөгөөд албан шаардлагыг биелүүлээгүй учир болзошгүй эрсдэлээс сэргийлж, гүүрийг яаралтай албадан чөлөөлж байна.

Arslan.mn

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
662419
0 эможи

keyboard_arrow_up