ОСНААУГ: Монголын нийтийн аж ахуйн үйлчилгээний холбооны 20 жилийн ойн барилдаанд аймгийн арслан Б.Ганбаяр түрүүллээ
Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар, Ус Сувгийн Удирдах Газар"ОНӨААТҮГ "Монголын нийтийн аж ахуйн үйлчилгээний холбоо" ТББ хамтран Монголын нийтийн аж ахуйн үйлчилгээний холбооны 20 жилийн ойн хүрээнд дэлхийн усны өдрийг тохиолдуулан байгууллагуудын дунд уламжлал болгон зохион байгуулдаг хүчит 128 бөхийн барилдаан, шагайн харвааны тэмцээнийг зохион байгууллаа.
Бөхийн барилдааны "Их шөвөгт" Улсын начин Сэлэнгэ аймгийн хүдэр сумын харьяат Баатардулаан хаан ХХК-ий бөх Д.Төрболд, УСУГ-ийн жолооч Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат аймгийн начин Г.Ганзориг үлдсэн бол Хэрэглэгчдэд үйлчлэх төв-13-ын засварчин Дорнод аймгийн халх гол сумын харьяат аймгийн арслан Б.Батдорж үзүүрлэн Хэрэглэгчдэд үйлчлэх төв 5-ын засварчин Сэлэнгэ аймгийн сант сумын харьяат аймгийн арслан Б.Ганбаяр авхаалж самбаа уран хурц барилдааныг үзүүлэн олныг баясган түрүүлэв.
Мөн энэ үеэр Пауэрлифтингийн тэмцээнийг зохион байгуулсан бөгөөд ажилчид идэвхтэй оролцлоо.
Нийт тамирчдадаа цаашдын бэлтгэл сургуулилт ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.









