Бөмбөгөрийн эсрэг талын гэр хороололд гарсан галыг бүрэн унтраажээ
Онцгой байдлын ерөнхий газраас өгсөн мэдээллээр, Баянгол дүүргийн 16 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлага өнөөдөр /2025.03.25/ 08:36 цагт ирсэн. Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн бүрэлдэхүүнийг очиход 4*5 хэмжээтэй хоёр давхар мансаардтай байшин, 4*7 хэмжээтэй нэг давхар байшин бүрэн шатаж байсан.
Гал түймрийн тархалтыг 08:48 цагт зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна. Одоогоор шалтгааныг тодорхойлоогүй байна гэв.
Иргэд та бүхэн цогтой үнс нурмыг зориулалтын саванд хийх, түймрийн эрсдэлтэй сумдад зорчихдоо татсан тамхиа бүрэн унтраах, автомашины бүрэн бүтэн байдлыг хангах, хог хаягдлыг ил задгай шатаахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.









