Сайн ажилласан алба хаагчдыг шагнаж, урамшууллаа

2025 оны 3 сарын 18

Arslan.mn

Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 104 жил, “Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргээ нэр төртэйгөөр биелүүлж, идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажилласан зарим алба хаагчдад өнөөдөр /2025.03.18/ шагнал гардуулах ажиллагаа ёслол төгөлдөр боллоо.

Арга хэмжээнд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга, цагдаагийн хурандаа Э.Товуудорж болон даргын зөвлөлийн гишүүд оролцлоо.

Энэхүү түүхэн өдрийг тохиолдуулан Нийслэлийн цагдаагийн удирдах газраас Төрийн дээд шагналаар 6, Хууль зүй, дотоод хэргийн салбарын шагналаар 4 алба хаагч шагнагдсан юм.

Шагнагдсан алба хаагчдад баяр хүргэж, зорьсон үйлс, зүтгэсэн зүтгэл тань үргэлжид өөдрөг байхын ерөөл өргөн, ажлын амжилт хүсье. 

Arslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
662249
1 эможи

keyboard_arrow_up