Х.Нямбаатар: Хийн болон цахилгаан халаагуурт шилжсэн гэр хорооллын бүх айлд адил ₮100 мянгын УРАМШУУЛАЛ олгоно

2025 оны 3 сарын 10

Arslan.mn

Гэр хорооллын айл, өрхүүдийг үе шаттайгаар хийн болон цахилгаан халаагуурт шилжүүлэх ажлыг эхлүүлнэ гэж Хотын дарга Х.Нямбаатар мэдэгдлээ.

Тэрбээр, "Гэр хорооллын айл, өрхүүдийг үе шаттайгаар хийн болон цахилгаан халаагуурт шилжүүлэх ажлыг эхлүүлнэ. Мэдээж нэн тэргүүнд айл өрхүүд дулаан алдагдлаа бууруулж, хатуу түлш буюу сайжруулсан түлшнээс татгалзаж, хийн болон цахилгаанаар халаалтаа шийдье гэдгээ илэрхийлэх ёстой.

Эхний ээлжинд ирэх халаалтын улирлаас өмнө 10 мянган айлыг цахилгаан халаагуур, 20 мянган өрхийг хийн халаагуурт шилжүүлэх боломжтой. Манайхан хийн хэрэглээнд төдийлөн дасаагүй байгаа учраас хийн халаагуур хэрэглэхгүй гэвэл цахилгаан халаагуур сонгох боломжийг нь олгоно. Гэхдээ нэн тэргүүнд дулаан алдалтаа бууруулах шаардлагатай.

Хэрэглээний үнийн тухайд бид хэд хэдэн төрлийн хийн болон цахилгаан халаагуурыг туршиж үзсэн. Хүчин чадлын хувьд 50 ам метр хүртэлх болон түүнээс дээш талбайтай байшинд хэрэглэх гэсэн сонголтууд бий. Хэрэглээний үнийг хэрэглэгчид дарамтгүй байдлаар шийдэхийн тулд “Таван толгой түлш” ХХК-ийн түлшийг иргэдэд хямд үнээр хүргэхийн тулд хөнгөлж буй нөхцөлөөр шийдэх боломжтой.

Товчхондоо сайжруулсан түлшний үйлдвэрлэлийг 30 мянган өрхөөр бодож хасаад, түүний өртгийг хийн болон цахилгаан халаагуурт шилжсэн айл өрхүүдийн хэрэглээнээс сард 100 хүртэл мянган төгрөгөөр хөнгөлөхөөр төлөвлөөд байна.

Нэмээд хэлэхэд шөнийн хэрэглээний тариф хөнгөлөлт дээр нэмээд хийн болон цахилгаан халаагуурын хөнгөлөлт ороод ирэхээр хэрэглэгчид дарамтгүй хувилбар үүснэ гэж найдаж байна.

Түүнчлэн айл өрхүүдэд аюулгүй ажиллагаа, хэрэглээ талаас нь заавар зөвлөгөөг мэргэжлийн байгууллагууд өгнө. Ингэж яндангаа буулгаж, агаарын бохирдлоосоо сална."гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
662080
0 эможи

Зочин
2025-03-10 10:27
Энэ бас л үл бүтэх гаргалгаа байна.Мэргэжлийн инженерүүдээс санал аваач.Цахилгаанаар бол эрчим хүчний дутагдлаа бүрэн арилгаж,үнийг бууруулж байж хий,хийгээр бол маш олон хүчин зүйлсүүд байгаа аюулгүй байдал,зөв хэрэглээ,нийлүүлэлт,чанар,үнэ,хүргэлт,тээвэр сөрөг нөлөөллийг сайн хар тооцоол Энэ хүн бол цээжний пангаар хүчээр муйхар бохир хоцрогдсон,дэндүү болхи аргаар юмыг хийх гэж оролдоод өөрөө унадаг хүн,үнэ нэмж ард түмний амьдралыг улам ядууруулж даррамталхаас өөр юу ч хийж чадахгүй хүн мэргэжлийн мэргэшсэн ИТА нараас зөвлөгөө сайн ав ярилц тооцоол хий
keyboard_arrow_up