Х.Нямбаатар: Эмнэлгийн зөвшөөрлийг шинээр олгоход авлига авдаг ялзарсан хэдэн түшмэл НЭМГ-т байна гэсэн гомдол ирсэн
2025 оны 3 сарын 07
Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Эрүүл мэндийн Газарт авлига, хүнд суртал байгаа талаар иргэд, ААН-үүдээс гомдол ихээр ирж байгааг хотын дарга Х.Нямбаатар мэдээлэв.
Тэрбээр, "НЭМГ-тай холбоотой гомдол, санал сүүлийн үед олон ирсэн. Товчхондоо, төрийн дунд шатанд байгаа авлигын тод жишээ болсон байгаа юм. Шаардлага хангахгүй тоног төхөөрөмж шахдаг, цаашлаад зөвшөөрлөө наймаалцдаг мэдээлэл ирсэн. Миний бие ийм шударга бустай эвлэрэхгүй. Энэ асуудалтай холбоотой гомдол, саналтай хүн байвал надад хандахыг хүсье. Хот гэдэг айлыг удирдаж байгаа цагтаа ийм үйлдэлтэй тэмцэж ажиллана гэдгээ дахин хэлье." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









662064
0 эможи
Зочин
2025-03-09 08:26
. Терийн данхайлгаж, хяналтгуй болгосон тул тасрахгуй, шоудах, ярих, хэрэлдэхээс цаашгуй мулгуу удирдлагатай улс яаж хегжих бэ!!!
Иргэн
2025-03-07 22:51
Үнэн бол яамай даа!!!
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс