“Давхар дээл“-тэй хотын Ерөнхий менежер Г.Батзориг ₮580 саяын 2 ОРОН СУУЦ, ₮475 саяар үнэлэгдэх малтай
Нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга асан Г.Батзориг Хотын ерөнхий менежерээр томилогдсон билээ.
Г.Батзоригийн хувьд мөн л Сонгинохайрхан дүүргийн хүн бөгөөд 2007 оноос хойш тус дүүрэгт ажиллаж явсаар 2020 оноос Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргаар ажилласан.
Тэрээр 2024 онд төлөөлөгчөөр сонгогдонгуутаа Нийслэлийн Засаг даргын зөвлөхөөр томилогдож, дараа нь Улаанбаатар хотын Ерөнхий менежер гэх шинэ албан тушаалд суусан нэгэн.
Тэгвэл Давхар дээлтэй хотын Ерөнхий менежер Г.Батзоригийн 2023 онд АТГ-т мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮37 сая
Гэр бүлийн орлого: ₮2 сая
Орон сууц барилга байгууламж: ₮580 сая /Амины орон сууц-1, орон сууц-1 /
Тээврийн хэрэгсэл: ₮0 сая тээврийн хэрэгсэлгүй
Мал аж ахуй: ₮475 сая / Үхэр-85, Адуу-149, Хурдан удмын адуу-14/
Газар: ₮30 сая /Эзэмших-700м2-1, Өмчлөх-3074м2-1 газартай /
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮0сая
Хадгаламж: ₮18 сая
Авлага: ₮0 сая
Зээл: ₮50 сая гэж мэдүүлжээ.









