“Toyota Camry” загварын автомашинаар гэрэлтүүлгийн тулгуур багана мөргөж, 42 настай эмэгтэй дарагджээ
2025 оны 3 сарын 06
Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд "Суудлын автомашин авто замын хажуугийн гэрэлтүүлгийн тулгуур багана мөргөж, нэг хүн автомашинаас гарж чадахгүй байна" гэх дуудлага өчигдөр /2025.03.05/ 16:05 цагт Онцгой байдлын газарт иржээ.
Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн Д /42 настай, эмэгтэй/ “Toyota Camry” загварын суудлын автомашинаар гэрэлтүүлгийн тулгуур багана мөргөж, дарагдсаны улмаас автомашинаас гарч чадахгүй байсныг эсэн мэнд гаргажээ. Тус иргэнийг Хонхор тосгоны Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгсөн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









662041
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс