Баярын өдрүүдэд 933 нийтийн тээврийн хэрэгсэл ИРГЭДЭД ҮЙЛЧИЛНЭ
Сар шинийн баярын өдрүүдийн аюулгүй байдлын сэрэмжлүүлэг болон “Дөрвөн асуудал-Нэг шийдэл”аяны талаар НОБГ, Нийтийн тээврийн бодлогын газар, Байгаль орчны газар, УБХЗАА-ны Сайжруулсан шахмал түлшний хяналтын хэлтэс хамтран мэдээлэл өглөө.
НЦУГ-ын Нийтийн хэв журам хамгаалах газрын Хэв журмын хэлтсийн Эргүүл, хамгаалалтын тасгийн дарга В.Даваадорж "Сар шинийн баярын амралтын өдрүүд эхэлж байгаатай холбоотой орон нутагт золголтоор явахдаа баталгаат зам маршрутаар явах, хурд хэтрүүлэхгүй байхыг анхааруулж байна.
Мөн урин цаг ирж байгаа тул гол мөрний даац нимгэрсэн тул зам дөтлөхөөр баталгаагүй зам гүүрээр зорчихгүй байхыг жолоочдод зөвлөе.
Сар шинийн баяраар иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Нийтийн тээврийн бодлогын газар, БОГ, УБХЗАА-ны Сайжруулсан шахмал түлшний хяналтын хэлтэс хамтран заавар зөвлөмжийг айл өрхүүдэд хүргэж ажиллаж байгаа.
Иргэдийн хувьд баярын өдрүүдэд гэртээ зул өргөхдөө асаалттай орхиж гал алдах эрсдэлээс сэргийлээрэй.
Мөн бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах, угаарын хий мэдрэгчийн бүрэн бүтэн байдлыг шалгахыг зөвлөж байна." гэв.
Мөн баярын өдрүүдэд 933 нийтийн тээврийн хэрэгсэл иргэдэд үйлчилнэ.









