Явган хүний замыг хааж байрлуулсан хашаа, хайс, зөвшөөрөлгүй хаалтыг чөлөөлжээ

2025 оны 2 сарын 21

Arslan.mn

Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, авто зам болон явган хүний замыг хааж байрлуулсан хашаа, хайс, зөвшөөрөлгүй хаалт, тусгаарлах шон, гинж, автомашины гарааш, зөөврийн байгууламжийн зөрчлийг арилгуулж байна. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороонд 19а байрны урд нийтийн эзэмшлийн 65 м.кв газрыг тоосгон хашааны сууриар хашсан байсныг буулгаж газрыг чөлөөллөө. Мөн тус дүүргийн 16 дугаар хороо, Халаастайд орц, гарц хааж байршуулсан микро автобусыг ачуулж орц, гарцыг чөлөөлөөд байна.

Arslan.mn

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
661880
0 эможи

keyboard_arrow_up