Г.Отгонтамир: 6 хоногийн хугацаанд 08:00-20:00 цагийн хооронд тэгш,сондгойгоор хөдөлгөөнд оролцоно
2025 оны 2 сарын 20
Энэ бямба гарагаас эхлэн тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхээр болжээ. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өгч байна.
ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Отгонтамир "Хоёрдугаар сарын 22-27-ны өдрийг дуустал нийт зургаа хоногийн хугацаанд 08:00-20:00 цагийн хооронд тэгш сондгойгоор явуулна.
Зарим чиглэлийн бүсчлэл нэмэгдсэн. Тухайлбал, өвлийн бүсчлэл дээр Таван шарын уулзвар, МИС-ийн уулзвараас 19 үйлчилгээний төвийн дунд голын зам, мөн Махатма Гандигийн гудамж, урагшаа И-мартын уулзвар хүртэлх замууд нэмэгдсэн байна." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?

1








661865
1 эможи
Зочид
2025-02-21 10:12
Г.Отгонтамир анх зурагтаар ахлагч дэслэгч цолтой 2жаахан охинтой залуу гарч байсан юм. Гэтэл одоо хошууч цолтой "Монгол телевизийн" сурвалжлагч хүн болсон биз дээ. Бусад телевизээр огт гардаггүй юм.
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс