Энэ бямба гарагаас ТЭГШ, СОНДГОЙГООР хязгаарлан хөдөлгөөнд оролцуулна

2025 оны 2 сарын 20

Arslan.mn

Цагаан сарын баяр дөхсөнтэй холбоотойгоор томоохон зах, худалдааны төв болон нийслэлийн авто замуудын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдсэн байна.

Тиймээс тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар холбогдох албаныхан мэдээлэл өгч байна.

2025 оны хоёрдугаар сарын 22-ны Бямба гарагаас сар шинийн баярыг хүртэл буюу хоёрдугаар сарын 22-27- ны өдрийг дуустал тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгойгоор зорчуулахаар болоод байгаа юм.

 

ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Отгонтамир "Хоёрдугаар сарын 22-27-ны өдрийг дуустал нийт зургаа хоногийн хугацаанд 08:00-20:00 цагийн хооронд тэгш сондгойгоор явуулна.

Зарим чиглэлийн бүсчлэл нэмэгдсэн. Тухайлбал, өвлийн бүсчлэл дээр Таван шарын уулзвар, МИС-ийн уулзвараас 19 үйлчилгээний төвийн дунд голын зам, мөн Махатма Гандигийн гудамж, урагшаа И-мартын уулзвар хүртэлх замууд нэмэгдсэн байна." гэв.

Дугаарын хязгаарлалтын бүсчлэл:

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
661859
1 эможи

keyboard_arrow_up