Японы Засгийн газрын “Соёлын өвсний үндэс буцалтгүй тусламж”-ийн төсөл “Эрдмийн ундраа” цогцолбор сургуульд хэрэгжихээр боллоо

2025 оны 2 сарын 19

Arslan.mn

Япон улсын Засгийн газрын “Соёлын өвсний үндэс буцалтгүй тусламж”-ийн төсөл манай Баянгол дүүрэгт анх удаа хэрэгжихээр болж, тус улсаас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Игавахара Масарүтай “Эрдмийн ундраа” цогцолбор сургуулийн япон хэл сурах орчинг сайжруулах төсөл”-ийн гэрээнд гарын үсэг зурсан сайхан үйл явдал өнөөдөр тохиолоо.

Гарын үсэг зурах ёслолын үеэр Элчин сайд, ноён Игавахара Масарүтаа “Энэ жил Монгол Улсад Япон хэлний сургалт явуулж эхэлсний 50 жилийн ой дохиож байна. Ийм түүхэн жил Япон улсын Засгийн газрын энэхүү төслийг хэрэгжүүлж байгаад таатай байна” гэдгийг онцоллоо. Түүнчлэн энэхүү санамж бичгийг байгуулснаар дүүрэг орон нутгийн зүгээс “Соёлын өвсний үндэс буцалтгүй тусламж”-ийн төслийг амжилттай хэрэгжүүлэхэд анхааралж хандуулж, бүхийл талаар дэмжиж ажиллах юм.

Arslan.mn

 Манай “Эрдмийн ундраа” цогцолбор сургуулийн хувьд 1995 онд япон хэлний гүнзгийрүүлсэн сургалттай ангийг анх байгуулсан бөгөөд тус сургуулиас Япон хэл судалдаг олон эрдэмтэн судлаач, алдартнууд олон төрөн гарсан.

Тэгвэл энэхүү төсөл хэрэгжсэнээр тус сургуулийн япон хэлний ангийг орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангаж, СУРАГЧ ТӨВ-тэй сургалтын орчинг бүрдүүлэх, үүнийг дагаад хүүхэд багачуудын япон хэлний мэдлэг дээшлэх цаашлаад Япон Монголыг бүхийл салбарт холбосон чадварлаг боловсон хүчнүүд бэлтгэгдэн гарах нөхцөл боломж бүрдэж байна.

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
661853
0 эможи

keyboard_arrow_up