Баянгол дүүрэгт зочид буудлын эд хогшил шатаж байсныг унтраажээ
2025 оны 2 сарын 19
Нийслэлийн Баянгол дүүргийн 31 дүгээр хороонд "Зочид буудлын дөрөвдүгээр давхарт гал гараад байна" гэсэн дуудлага өчигдөр /2025.02.18/ 22:09 цагт Онцгой байдлын байгууллагад иржээ.
Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход, зочид буудлын дөрөвдүгээр давхрын 15 м.кв өрөөнд эд хогшил шатаж байсныг ажиллаж, унтраасан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









661842
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс