БАЯНГОЛ ДҮҮРГИЙН СӨХ-ДЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА
2025 оны 2 сарын 18
Баянгол дүүргийн нийт оршин суугчдын 80 гаруй хувь нь орон сууцны хороололд амьдардаг бөгөөд дүүргийн хэмжээнд 300 орчим СӨХ үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр 300 орчим СӨХ нь дүүргийн 61, 600 өрхийн өдөр тутмын ажил, амьдралын хэрэгцээ шаардлага, амьдрах орчинтой холбоотой асуудлыг нуруундаа үүрч явдаг юм.
Иймд өнөөдөр дүүргийн СӨХ-дын гүйцэтгэх захирлуудтай нэгдсэн зөвлөгөөнийг танхимаар болон цахимаар зохион байгуулж,
- Дүүргээс 2025 онд СӨХ-дын талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээ,
- СӨХ-дын санхүүгийн ил тод байдал болон тайлантай холбоотой мэдээлэл,
- СӨХ-д Цагдаагийн байгууллагуудтай хамтран гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлд хэрхэн яаж ажиллах,
- СӨХ-д галын аюулгүй байдлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар арга хэмжээ авах талаар холбогдох газар хэлтсийн алба хаагчид маань нэгдсэн мэдээлэл өгч байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









661818
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс