Сар шинийн баяр хүртэл ТЭГШ СОНДГОЙ дугаарын хязгаарлалт хийхийг иргэдийн 50.04 хувь нь дэмжжээ

2025 оны 2 сарын 17

Arslan.mn

Монгол түмний уламжлалт сар шинийн баяр дөхсөнтэй холбогдуулан зах, худалдааны төвүүдийг чиглэсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эрс нэмэгдэж, замын ачаалал нэмэгдээд байна.

Тиймээс НЗДТГ-аас энэ сарын 28-ныг хүртэл улсын дугаарын тэгш, сондгойгоор зорчуулах талаар иргэд, олон нийтээс санал авсан. Санал асуулгыг https://vote.ulaanbaatar.mn/home сайтаар авсан бөгөөд нийт 3013 иргэн дан систем болон утасны дугаараараа нэвтэрч санал өгсөн байна.

Иргэдийн 1508 буюу 50.04 хувь нь дэмжсэн бол 1505 буюу 49.95 хувь нь дэмжихгүй гэдэг санал өгчээ.

Ташрамд дурдахад хэвлэл мэдээллийн байгууллагаас явуулсан санал асуулгад 20.000 гаруй иргэн оролцож, 60 хувь орчим нь автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийхийг дэмжсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
661790
1 эможи

Зочин
2025-02-17 20:32
Ямар ядаргаатай юм бэ? Тор савтай юмаа чирээд машингүй яаж явах юм бэ?
Zochin
2025-02-17 15:24
3000 myngan irgen niit humuusiin toloolol bolj chadah uu haana ymr sudalgaa baina linkin tavi haana ymar setguul haanaas henees asuuw hudlaa shaah huulitai shuu atsnuuda 20,000 edr barimjaatai bai
Хотын иргэн
2025-02-17 13:17
Зах худалдааны төв орох гэж ирсэн хөдөөний иргэдэд зориулж тэгш сондгойгоор хязгаарлана гэж юу байхавдээ. Арайчдээ. Энэ хүмүүс чинь албан газар үйлдвэрлэл хийхгүй зам дээр машин унадаг ажилтай орон юмуу. Хөдөөнөөс орж ирээд дэлгүүр хэсэж байгаад нь тааруулна гэчихээчдээ шулуухан.
Зочин
2025-02-17 13:12
henees sanal awaad biadiin boldoo
keyboard_arrow_up