Сүхбаатар дүүргийн 16-р хороонд 50 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо

2025 оны 2 сарын 14

Arslan.mn

Сургууль, цэцэрлэгийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, сурагчдыг ая тухтай орчинд боловсрол эзэмшүүлэх, багш ажилтнуудын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, хамрах тойргийн сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор бүтээн байгуулалтын ажил хийж буй. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд байрлах 50 ортой цэцэрлэгийн барилгын ажил дуусаж, ашиглалтад орлоо. 

Тус барилга нь хоёр давхар бөгөөд тэнхлэгээрээ 18.0м x16.0м хэмжээтэй, бүлгийн анги танхим, багш ажилчдын өрөө, дуу хөгжмийн болон хөгжмийн зэмсгийн өрөө, гал тогоо, хоол түгээх өрөө зэрэг тасалгаануудаас бүрдсэн. Мөн цэцэрлэгийн барилгад галын дохиолол, камержуулалт суурилуулж, халаалтыг цахилгаанаар шийдсэн бөгөөд бүх анги танхимыг стандартын дагуу хийж гүйцэтгэсэн. 

Arslan.mn

Тус бүтээн байгуулалтыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар "Вилла бридж ХХК" гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.

Arslan.mn

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
661755
1 эможи

keyboard_arrow_up